“Эртний Монгол Хатад” ХХК-ийн чингэлгээс хуурамч архи илэрчээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч иргэний гэрээс их хэмжээний хуурамч архи илэрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Хуурамч Хатад, Чингис гэгдэх архиных нь цаасан уут...
Энэ талаар тус хорооны Засаг дарга Д.Энхтүвшингээс тодруулахад, “Манай хорооны нэгдүгээр хэсгийн 1536 тоотод байрлах чингэлгээс цагдаагийн ажилтнууд шалгалт хийж, их хэмжээний хуурамч архи илрүүлсэн. Энэ тоотодсавхин эдлэлийн цекийн зөвшөөрөлтэй “Эртний Монгол хатад”ХХК-ны хэд хэдэн чингэлэг байдаг. Бидэнд иргэдээс уг хашаанд хууль бус үйл ажиллагаа явагдаад байх шиг байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу удаа дараа очиж, шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илэрдэггүй байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлэл өгч, цагдаагийн ажилтнуудхолбогдох хуулийн дагуу шалгалт хийснээр архины гадуур гэр болох улаан өнгөтэй савхин уутнууд, хөөрөг хэлбэрийн архины шилнүүд, мөн шинжилгээний ямар ч бичиггүй, акц, актгүй хуурамч архинууд их хэмжээгээр гэрээрээ үйлдвэрлэж байсныг илрүүлсэн. Энэ чингэлэгт Хатад, Чингис зэрэг нэртэй хөөрөг хэлбэртэй шилэнд архиа савладаг байсныг нь илрүүлсэн. Энэ хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст Чинбат гэдэг цагдаагийн ажилтан шалгаж байгаа. Тэндээс тодруулах нь зүйтэй байх” гэдэг хариултыг өгсөн.
Харин хэргийг шалгаж байгаа гэх цагдаагийн ажилтантай холбогдох гэж удаа дараа оролдсон боловч, амжилт олсонгүй. Тиймээс энэ хэргийн талаар дахин сурвалжилж холбогдох мэдээллийг хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ