Техаст гурван галт тэрэг мөргөлджээ


АНУ-ын Техас мужид гурван галт тэрэг мөргөлдөж, 20-30 чингэлэг замаасаа гарчээ. Энэ үеэр дөрвөн хүн шархадсан хэмээн CNN мэдээллэв. Харин шархадсан хүмүүсийн хоёрынх нь амь нас хутганы ирэн дээр байна.
Дорно зүг рүү зорчиж байсан “BNSF Railway” компанийн галт тэрэг зам дээр зогсож байсан цуваа руу давхиад орчихож. Гэтэл баруун зүг рүү явж байсан гурав дахь галт тэрэг эхний мөргөлдөөнөөс болж замаасаа гарсан цуваатай мөргөлдөж орхисон байна. Компанийн төлөөлөгчийн хэлснээс үзвэл галт тэрэгний задгай тэвшин дээр чингэлгүүд ачсан байжээ. Аз болоход тэдгээрт хүний хийгээд агаар, байгальд хохирол учруулахуйц ямар ч зүйл байгаагүй гэнэ.
Ослын шалтгааныг тодруулахаар Америкийн Төмөр замын захиргаа, Засгийн газрын дэргэдэх тээврийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөлийн шинжээчид уг газарт очоод байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ