Зөвшөөрөлгүй мод ачиж явсныг саатуулав

Энэ сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зургаадугаар хэсэгт оршин суудаг 27 настай эрэгтэй Б гэгч нь “Нарантуул” захын уулзвар дээр “Hino” маркийн автомашинтай гарал үүслийн бичиггүй 380 ширхэг нойтон палк тээвэрлэж явсныг цагдаагийнхан илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ