Ч.Баттуулын бүх эмийг нь хурааж авчээ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг буудан амийг нь хороосон 26 настай эмэгтэй Ч.Баттуулд холбогдох хэрэг хоёр удаа шүүхэд очоод нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байгаа. Түүний өмгөөлөгч Б.Баттогтохын хэлснээр “Ч.Баттуул ганцаараа хэрэг үйлдээгүй. Хэн нэгний ятгалга, явуулгаар энэ хэргийг үйлдсэн учир ганцаараа ял үүрэх боломжгүй. Тиймээс миний шүүх бүрэлдэхүүнд тавьсан хүсэлтийг хүлээж авч мөрдөн байцаалтад буцаасан” гэдэг.
Өнгөрсөн долоон хоногт Ч.Баттуулын ходоод, нойр булчирхай өвдсөн тул Цагдан хорихын эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл түүнийг эмнэлэгт хэвтүүлээгүй, харин зөвшөөрөлтэй оруулсан ходоодны эмийг нь тус ангийн төлөөлөгч өрөөнд нэгжлэг хийж бүх эм, тариаг нь хураагаад авчихсан гэх мэдээллийг өмгөөлөгчдөө өгчээ. Эмнэлэгт хэвтүүлсэн гэх мэдээлэл нь худлаа гэдгийг ч үгүйсгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ