Гурван айлын өвөлжөө шатжээ

Өнгөрсөн пүрэв гаригт Хэнтий аймгийн Дархан сумын Талын худаг гэх газар хээрийн түймэр гарч 10 км урт, нэг км өргөнтэй бэлчээр, гурван айлын өвөлжөө шатжээ. Уг галыг тус сумын 11 амвтомашин, 12 мотоцикль, 164 хүний хүчээр цурманд оруулан унтраасан байна. Галыг санаатай тавьсан эсэхийг тус сумын цагдаагийн дэслэгч Эрдэнэтөгс шалгаж байгаа юм байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ