Ангараг гаригаас усны нэгдэл илэрчээ

НАСА Ангараг гараг дээр судалгаа хийж байгаа Куриосити роботоос шинэ мэдээлэл хүлээн авчээ. Ангарагт усны нэгдэл илэрсэн нь эрдэмтдийн удаан хүлээсэн хүлээлт байсан билээ.
Тус гаригийн хөрснөөс авсан хэсэг шавраас ялгарах ууршилтыг шинжилж үзэхэд H2O болох нь тогтоогджээ. Судлаач улаан нүдэн гарагийн хөрсний хоёр хувь нь уснаас тогтдог хэмээн тогтоогоод байна.
Энэ хувь нь ирээдүйн сансрын нисгэгчдийн усны хэрэгцээг хангахад хангалттай хүрэлцэнэ хэмээжээ. Ангарагийн хөрснөөс өчүүхэн хэмжээний ус олдсон уг мэдээллийг алтнаас ч үнэтэй хэмээн эрдэмтэд олзуурхаж байгаа юм.
Анх ангараг гаригийг судлахаар өнгөрсөн оны наймдугаар сард Куриосити роботыг илгээсэн. Ангараг дээр явагч машин шинэ төрлийн мэдээллүүд, зураг сэлтийг байнга илгээж байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ