Өнөөдөр хаагдаж буй замууд

“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаархэсэгчлэн хааж байгаа. Тэгвэл өнөө орой 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ-3-ийн уулзвар хүртэлх хэсгийг хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм байна.
Үүнээс гадна өнөөдөр Циркийн арын уулзварыг 10.00 цагаас маргаашийн 22.00 цаг хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа тул Циркийн арын замыг амралтын өдрүүдэд хаажээ.
Х.Ану
СЭТГЭГДЭЛ БИЧИХ