Улаанбаатарт 16-18 хэм дулаан

2013 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн төв хэсгээр түр зуур секундэд 16-18 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө..

СЭТГЭГДЭЛ БИЧИХ