Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр, зүрхээ хайрлацгаая

Жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг Дэлхийн зүрхний өдрийг(World Heart Day) Дэлхийн зүрхний холбооны санаачлагаар 1999 онд анх тэмдэглэсэн юм.
Энэ арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЮНЕСКО, бусад чухал байгууллага дэмжсэн байна. Дэлхийд зүрх-судасны өвчлөлийн цар дэгдэлтээс үүдэлтэй аюулыг нийгэмд илүү сайн ойлгож, түүнчлэн хүн амын бүх бүлэгтзүрхний элдэв өвчин болон тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах нь энэ өдрийн арга хэмжээний зорилго юм.
Дэлхийн зүрхний өдрийг “Амьдралыг тэтгэгч зүрх” гэсэн уриан дор тэмдэглэдэг ба ДЭМБ-тай хамтран Дэлхийн зүрхний холбоо 100 гаруй оронд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байна. Одоо зүрх-судасны өвчин нь дэлхийд үхлийн гол шалтгаануудын нэг бөгөөд жил бүр 17 сая гаруй хүний амь насыг авч оддог ажээ.
Цусны даралт, цусан дахь холестерин, сахарын хэмжээ ихсэх, тамхи татах, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хангалтгүй хэрэглэх, жилүүдэл жинтэй болж, таргалах, хөдөлгөөн дутагдах нь зүрх-судасны элдэв өвчин тусах, цус харвах эрсдэлийн гол хүчин зүйл болдог юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ