ГССҮТ-ийн эмч нар ажил хаялтаа зогсоожээ

Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эмч нарөнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсон даргаа эсэргүүцэн тайван суулт хийсэн. Тэгвэл уг асуудлаар ЭМЯ-ны сайд Н.Удвал Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт хийж, эмнэлгийн даргын дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна. Тиймээс суулт зарлаад байсан эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдрийн байдлаар ажлаа хэвийн явуулж байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ