Крис Браун өөрийн захиалгаар ламборжини хийлгэжээ

R&B дуучин Крис Браун “Lamborghini Gallardo V10 Chris Brown” хэмээх цорын ганц машин өөртөө зориулан захилжээ. Түүний захиалга ёсоор спорт загварын тун хээнцэр төмөр хүлэг бэлэн болсон байна. Эрч хүчийг илэрхийлсэн шар, хөх өнгөний оруулагтай хийгдсэн нь сэтгэл татам харагдуулж буй.

Энэ машин 175 мянган ам.долларын үнэтэй хийгдсэн гэнэ. Машины хувьд цоо шинэ загвар биш бөгөөд 2004-2008 онд хийгдэж байсан загваруудын дуурайлган хийсэн юм байна. Мэдээж хэрэг машины хүчин чадлын хувьд жирийн машинуудаас ялгарах олон зүйлтэй. Хамгийн их гайшрал төрүүлэм зүйл нь 4 секундын дотор 200 милл авах чадалтай ажээ. Машиныг зохион бүтээгч “ Энэ бол цорын ганц тансаг хэрэглээнийн машин” гэв.

Х.Төгөл

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ