Татварын байцаагч эмэгтэйг шүүх тов гарлаа

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э өнгөрсөн долдугаарсарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал, түүнийг ирэх аравдугаар сарын 2-нд буюу ирэх лхагва гаригт Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагаас шүүнэ. Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцохоор болжээ.
Хэргийг сануулбал, Ц.Туяа нь өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Э гэгч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн юм. Тэрбээр хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, тодруулбал талийгаачаас эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ