“Саппоро”-гийн биеэ үнэлэгчдийг саатууллаа

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс Нийслэлийн цагдаатай хамтарч “Саппоро” хавийн биеэ үнэлэгч, архичдыг албадан баривчлах арга хэмжээ явуулжээ. Шалгалтаар 24 биеэ үнэлэгч болон мөн тооны архичдыг түр хугацаагаар саатуулсан байна.

Саатуулагдсан биеэ үнэлэгчид 16-38 насны эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний дунд гурван хүүхэдтэй 37 настай эмэгтэй байжээ. Тэрбээр “Үр хүүхдээ тэжээхийн тулд энд өдөр, оройдоо зогсож биеэ үнэлж хэдэн төгрөг олдог” хэмээн мэдүүлсэн байна. Тэдэнд хуулийн дагуу захиргааны хариуцлага оногдуулах ба албадан ажил хийлгэхээр болжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ