Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Тэтгэлэг бол халааснаасаа мөнгө гаргахгүйгээр суралцах сайхан боломж.
Их, дээд сургуульд суралцаж байгаа болон суралцахаар төлөвлөж байгаа оюутан залууст ийм боломж үргэлж нээлттэй байдаг.
Гагцхүү та өөрөө идэвхи, санаачлагатай, суралцах хүсэл сонирхолтой бол хэн нэгнээс санхүүгийн дэмжлэг авч суралцах, тэтгэлэг хүртэх бүх боломж нээлттэй.
Тиймээс бид танд энэ удаа Монгол дахь тэтгэлэгт хөтөлбөрүүдийг цувралаар хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
Тавигдах шаардлага:
-Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцдаг байх,
-Сурлагын голч дүн 3.0-аас дээш,
-Техник технологи, урлаг, спортын чиглэлээр зохиогдсон уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн байх,
-Сургуулиудын нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, байр эзэлсэн байх
Тэтгэлгийн хэмжээ:
-Ерөнхийлөгчийн тэтгэлэгт шалгарсан 30 оюутанд сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэмж. Ерөнхий сайдын тэтгэлэгт шалгарсан 50 оюутанд сар тутам 80 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.
ЗОРИГ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Тавигдах шаардлага:
-Дотоодын их, дээд сургуулийн хоёр, түүнээс дээш дамжаанд суралцдаг байх, -Сургалтын төлбөрөө төлөх санхүүгийн боломжгүй,
-Голч дүн 3.2-оос дээш байх. Оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, тодорхой амжилт гаргасан байх,
Тэтгэлгийн хэмжээ:
-Сургалтын төлбөр, жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ