Их хурлын төлөөлөгчдийг сонгоно

МАН-ын Их хурал ирэх сарын 27-нд болно. Намын 27-р Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын дагуу аравдугаар сарын 1-7-ний өдрүүдэд намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох ажил анхан, дунд шатны байгууллагад болох юм байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, нийслэл, орон нутаг дахь намын үүр, хороодод ажиллаж, Их хурлын төлөөлөгчдийг хэр шударга сонгож байгаа талаар хяналт тавьж ажиллахаар болжээ. Мөн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд өөрийн тойрогтоо ажиллаж, хяналт тавих ажлыг зохион байгуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ