Далд уурхайн санхүүжилтын асуудалд хоёр тал байр сууриа нэгтгэжээ

Лондонг зорьсон Оюутолгой компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүдийн хэлэлцээр өнөөдөр дуусна.Оюутолгой компанийн далд уурхайн санхүүжилтын асуудалд хоёр тал байр сууриа нэгтгэсэн гэсэн мэдээлэл байна. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилт нь гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалт болох 4.4 тэрбум ам.долларыг 6.7 тэрбум болгосоноос үүдэн хэлэлцээрийн ширээний ард суух үндэс нь болсон. Үүнийг гэрээнийхээ дагуу санхүүжилтыг хийх ёстой гэж үзэж буй нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь ямар ч байсанхэлэлцээр хийж Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ