Хоригдож буй хошууч П.Өлзийсайханы өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч, П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн цагдан хорих төвд саатуулж байгаа. Харин түүнд холбогдох хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. Тэгвэл уг хэргийг авлигын хэргээр ял эдэлж гарч ирсэн хууль хяналтынхан өшөө авахаар ийнхүү П.Өлзийсайханд зохиомол хэрэг үүсгэж байна хэмээн өмгөөлөгч нь мэдээлэл хийх гэж байна. Хурал өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ