Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит тэмцээний бүртгэл эхэллээ


Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 27-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх зорилготой.
Энэ жил “Эрүүл Монгол Хүүхэд” уриатайгаар зохиогдох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангилалтайгаар алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм байна. Тэмцээнд гурван насны ангилалд түрүүлсэн медалтангууд болон шигшээ наймд орсон хүүхдүүдээс таван хүүхдийг сонгон шалгаруулж бэлтгэлд хамруулан ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлүүлэн явуулах юм байна. Тэмцээний бүртгэл есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр бүртгэж авах юм байна.
Х.Ану
СЭТГЭГДЭЛ БИЧИХ