Мансуурсан залуусыг илрүүлэв

Өнгөрсөн баасан гаригт БГД-ийн тавдугаар хороо наймдугаар байрны 3-р орцны найман давхарт мансуурч байсан хэсэг залууг цагдаагийнхан илрүүлжээ. Тодруулбал 17 настай эрэгтэй С, 18 настай эрэгтэй Н, 19 настай эрэгтэй Б,21 настай эрэгтэй Т нар үл таних хүнээс “ВИП” гэсэн хар ногоон нунтаг ургамал мэт зүйлийг худалдаж аваад татаж мансуурсан байдалтай байсныг илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ