“Монголыг эргэн тольдохуй” үзэсгэлэнг сонирхоорой

ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга болон Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зарим бүтээлийг Монголын үзэгчдэд дэлгэн харуулахаар болжээ.

ОХУ-ын академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музей, Монголын үндэсний музей Н.А.Чарушины “Монголыг эргэн тольдохуй” хэмээх энэхүү үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 5-ны 12.00 цагт нээх бөгөөд аравдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж.

Т.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ