Үйлчлүүлэгчээ хүчинддэг байсан таксины жолоочийг саатууллаа

Хувиараа такси үйлчилгээнд явахдаа үйлчлүүлэгчээ дээрэмдэн бэлгийн дур хүслээ зүй бусаар хангадаг байсан 26 настай А гэгчийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулжээ.
Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн ийнхүү үйлчлүүлэгчдээ хүчинддэг байсныг хохирогч болох хэд хэдэн эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр түүний үйлдэл илэрсэн байна.
Гэмт этгээд үдэш орой ганцаар такси барьсан эмэгтэйчүүдийг гэмт хэргийнхээ золиос болгодог байжээ.
Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн орой үдшийн цагаар охид бүсгүйчүүдийг хувийн такси барихдаа болгоомжтой байхыг анхаарууллаа.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ