Төрийн ордонд кино гарна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт “Ерөнхий сайд-30 минут” уулзалтыг сэтгүүлчидтэй хийдэг. Ирэх арав дугаар сарын 3-нд болох тус уулзалтын үеэр Төрийн ордны баганат танхимдбайгуулагдаж буй кино танхимыг нээх гэж байна.Уг танхимаар түүхийнбаримтат киног үзүүлж байх аж.

Дашрамд сонирхуулахад БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, 1951 онд ашиглалтад оруулж байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ