Галзуу чоно хүн, мал руу дайрав

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын гуравдугаар багийн “Хөлийн цагаан толгой” гэдэг газар нутагладаг 17 настай малчин Б, түүний хариулж явсан мал, нохой руу нь энэ сарын 19-ний өдөр чоно дайрчээ.
Дээрх чоныг устгаж, сэг зэмээс дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуугаар өвчин болохыг тогтоосон байна. Улмаар сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон аж. Хазуулсан хүүгийн биеийн байдал сайн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ