Нулимс асгаруулагч цацаж танхайрчээ

Өчигдөр Баянзүрх дүүргийнДарь-Эхийн гудамжинд 24 настай эрэгтэй Г нь үл ялих зүйлээр шалтаглан 34 настай эрэгтэй Б-ын нүд рүү нулимс асгаруулагч цацаж танхайрсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Ер нь сүүлийн үед буу ший барьж хүмүүсийг айлгах тохиолдол их бүртгэгдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулсан юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ