Оюутнууд өнөөдрөөс виза картаар зорчихгүй болжээ

МОХ-ноос Нийслэлийн хэмжээнд нийт 74 мянга гаруй оюутан нийтийн тээврийн хөнгөлөлт эдэлдэг гэсэн тоог гаргажээ. Тэдний хувьд өнөөдрөөс эхлэн виза картаар зорчихгүй, смарт картаар зорчихоор болсон байна. МОХ Төрийн банктай хамтран нэвтрүүлж буй смарт картаар зөвхөн нийтийн тээврээр үнэгүйзорчоод зогсохгүй банкны гүйлгээ хийх, худалдаа хийх зэрэг өргөн боломжтой аж. Мөн картан дээрээ мессеж банк, интернэт банк, мобайл банк гээд банкны бүх төрлийн үйлчилгээ авч болно гэж МОХ-ноос мэдээлж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ