Энхтайвны гүүрийг ирэх долоо хоногт засна

Энхтайвны гүүрийн урд хэсэгт өнгөрсөн онд механик эвдрэл үүсчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварлах боломжгүй байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, энэ оны замын засварын ажлын төлөвлөгөөнд оруулсан байна. Энэ хүрээнд засварын ажил ирэх долоо хоногт эхлэх бөгөөд засварын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэнэ. Засварын ажилд 210 сая төгрөг төсөвлөгдсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ