Төрийн ордон руу буудсан Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн хорино

Төрийн ордны хойд цэцэрлэгт галт зэвсэг хэрэглэн танхайрч, нийтэд аюултай байдлаар бусдыг заналхийлсэн “Гал үндэстэн” холбооны зургаан гишүүнд холбогдох хэргийг ТЕГ-аас шалгаж байна. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа бөгөөд зарим хүнийг цагдан хорих хугацаа нь дуусчээ. Харин тэднийг суллах эсэх талаар Прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад, “Ц.Мөнхбаяр нарт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид долоо хоногийн хугацаанд цагдан хорих, мөн хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Байцаан шийтгэх ажиллагааны нөхцөл байдалд үндэслэн өнөөдөр /өчигдөр/ тэднийг хорих хугацааг сунгах саналаа шүүхэд хүргүүллээ. Сүхбаатар дүүргийн шүүгийн захирамжаар тэднийг үргэлжлүүлэн хорихоор болсон” гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ