Компьютер хулгайлсан эмээд ял оноолоо

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Компьютер Ланд” худалдааны төвийн 109 тоот лангуунаас SONY маркийн зөөврийн компьютер /notebook/ охинтойгоо нийлж хулгайлсан эмээгийн бичлэг цахим хуудаснаа цацагдаж байв. Ингэснээр цагдаагийн байгууллагаас эмээг эрэн сурвалжилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Харин тэдэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, ял оноосон байна. Тодруулбал, Г.Пагмадулам, Т.Хулан, П.Туул нарыг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар буруутгаж, Г.Пагмадуламд гурван жил зургаан сар, Т.Хуланд хоёр жил, П.Туулд хоёр жил нэг сарын ял оноож нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ