Машин мөргөлдөж таван хүн хүнд бэртэв

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн автобусны буудлын урд авто зам дээр зам тээврийн осол болж хүмүүс гарч чадахгүй байна гэсэн дуудлага шөнийн 02:13 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Норд бенз ачааны автомашины араас, порестор загварын суудлын автомашин мөргөж 21-23 насны таван иргэн хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж амь биеийг нь авран хамгаалж эмнэлэгт хүргэсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ