Галзуурсан нохой устгалаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, Баруун Баян-Уулын гудамжинд нохой галзуурч нэг хүн хазлаа, ойр орчмын ноходтой уралцаад байна гэсэн мэдээлэл өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Улмаар энэ тухай НМЭГ-т мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авахуулж нохойг устгаж НМЭГ-ын лабораторид дээж авч шинжилгээнд өгөхөд “Галзуу”өвчин нь болох нь тогтоогдсон байна.

Мөн тухайн орчны зургаан айлын 10 нохойг холбогдох мэргэжлийн байгууллагын анчид устгал хийж дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Буян хөхий ХХК-ны Мал эмнэлэгтэй хамтран Улаан чулуутын хогийн цэгт 3,5 метр нүхэнд шатаан булж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ