Н.Номтойбаярын асуудлыг Ёсзүйн хороо шалгахаас татгалзлаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө шалгуулах хүсэлтээ УИХ-ын дэргэдэх Ёсзүйн хороонд гаргаад байсан. Учир нь түүнийг хамгаалагчаа хутгалж, танхайрсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр "Би хүн хутгалаагүй. Н.Нямдорж над руу хутга барьж дайрсан. Хэвлэлд хутгалуулж байхаар, тэр өдөр өөрөө хутгалуулдаг байж. Нэр хугарахаар нэвт хутгал" хэмээн мэдэгдээд байсан. Харин УИХ-ын дэргэдэх Ёс зүйн хороон тус асуудлыг хэлэлцэхээс татгалзжээ. Энэ тухайУИХ-ын дэргэдэх Ёс зүйн хорооны дарга М.Батчимэг“Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг манай хороо шалгах ёсгүй. Хуулийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол тухайн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл энэ асуудал манай хороонд хамааралгүй” гэжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ