Увертюра "Төгсгөлгүй эхлэл" тун удахгүй

“Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан “Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо ирэх сарын 23,24-нд Улсын драмын эрдийн театрт тоглох гэж байна. Монгол поп опера урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тоглолтоороо харуулахаар зэхэж буй тэдний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, хөгжмийн найруулагчаар тус хамтлагийн продюсер МУСТА Б.Алтанхуяг ажиллах юм байна. Тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн оркестр, Хөгжим бүжгийн коллежийн нийт хамт олон оролцох ажээ.

Тэд “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг”, “Дөрвөн цагийн тал”, зэрэг Монголчуудын сонсох дуртай дуунууд болон өөрсдийн шинэ уран бүтээлүүдийг Монгро поп опера чиглэлд оруулан дуулсан нь үзэгч, сонсогч түмний таашаалд нийцсэн юм. Тэд тоглолтын тасалбараа www.uvertura.mn сайтаараа дамжуулан худалдах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ