Есөн иргэний хаяг тогтоожээ

БНСУ-д ажиллаж амьдарч байгаад сураггүй алга болсон манай улсын 28 иргэний есийнх нь оршин суугаа хаягийг тогтоожээ. Эрүүгийн цагдаагийн газраас энэхүү ажлыг зохион байгуулсан бөгөөд сураг нь гарахгүй байгаа 19 иргэний талаархи материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулан БНСУ-д эрэн сурвалжлалт зарлуулахаар материалыг хүргүүлээд байгаа аж.

 Үүнтэй холбоотойгоор олдохгүй байгаа иргэдийн эцэг, эх, ах, дүү нараас нь ДНХ-ийн шинжилгээний дээж авахаар бэлтгэл ажлыг ханган Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Лабораторийн хэлтэстэй хамтран ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ