Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас 10 сарын 01-ний өдрийг Олон улсынАхмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгонзарласнаас хойш манай улс Монголын Ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ой давхар тохиож байгаа юм. Нийслэлд 90 гаруй мянган өндөр настан амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар 62 146 нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг байна. 80-аас дээш настай 7 144,95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27өндөр настан байгаагаас хамгийн өндөр настай нь 108 настай Самбуугийн Бүтэмж хэмээх азай бууралЧингэлтэй дүүргийн 19-р хороонд энх, тунх амьдарч байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул бөгөөд насаараа саальчин хийсэн байнагэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ