Хархорум юу бодов

“Хархорум" бодлогын клуб энэ оны зун байгуулагдсан бөгөөд нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох, хөгжлийн бодлого боловсруулах, гадна дотны байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллах, гишүүдээ хөгжүүлэх, үйлчлэх зорилготой юм. Манай удирдах зөвлөл 21, хяналтын зөвлөл таван хүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд удирдах зөвлөл, гишүүдэд хуваагдан бодлогын таван зөвлөл, үйл ажиллагааны зургаан дэд хороонд харьяалагдан, клубын сонгуульт албан тушаалд жилийн хугацаагаар сонгогдон ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд клубын олон ажлыг дээрхи хороодын хүрээнд зохион байгуулсан бөгөөд “Цэвэр агаар-эрүүл мэнд” аялал спортын нэгдсэн арга хэмжээ, “Байгууллагын хөгжил-үнэт зүйл” сургалт, “Хөгжлийн төлөө хэлэлцүүлэг-цуврал сургалт”, спорт, урлагийн арга хэмжээг гишүүдтэйгээ тогтмол зохион байгуулж байна. Бид амьдарч байгаа нийгмийнхээ хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахуйц бодлого боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа агаад хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн “Аврал эрсэн хүүхдүүд-Амьдрал тэтгэгч ус” төслийг үе шаттайгаар үзэл санаа нэгт байгууллага хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран бусдад үлгэр жишээ болохуйц зохион байгуулахаар ажиллаж байна.

Цаашид нэгдэж, ахан дүүсийн харилцаагаар өөрсдөө хөгжин, чадварлаг иргэн болох, улмаар нийгмийн хөгжилдөө тодорхой хувь нэмэр оруулах сэтгэлтэй хэнтэй ч бид хамтран ажиллахад бэлэн. Ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ