Хэвлэлийнхэний урлагийн наадам болно

Монгол Улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хэвлэл, мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам” зохион байгуулахаар болжээ. Наадам энэ сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм.

Хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баярыг Монголын радио, телевизийн академи, түүний гишүүн байгууллагууд дэмжиж оролцохоо мэдэгджээ. Энэхүү наадамд оролцох байгууллагуудын бүртгэлийг аравдугаар сарын 10 хүртэл хүлээж авах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ