ОУАЭА-ийн ерөнхий захирал өндрөөр үнэлэв

Австрийн Вена хотнооболсон ОУАЭА-ийн ээлжит чуулганы үеэр тус агентлагийн ерөнхий захирал Ю.Амано Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа, Монгол Улс цөмийн технологид суурилсан техник, технологийг амжилттай нутагшуулж, энэ салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн биелэлт өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 92 хувьтай байгааг өндрөөр үнэлсэн байна.

Энэ нь Цөмийн энергийн газар шинэчлэлийн Засгийн газрын үед ихээхэн үр дүнтэй ажиллаж буйг олон улсад үнэлж байгаагийн нэг илрэл юм. Гэвч зарим төрийн бус байгууллагууд даяаршлын ертөнцөд цөмийн технологийн ач холбогдлыг сөргөөр сурталчилж эсэргүүцэл илэрхийлэх, Засгийн газрын бодлогыг сөрөх зэрэг зарим болчимгүй үйл ажиллагаа өрнүүлж байгаа нь олны анхаарлыг татах гэсэн оролдого юм.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ