24 цагаар үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын хоолны зардлыг нэмжээ

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагын шинэ удирдах бүрэлдэхүүн ажил хүлээж аваад цагдаа, дотоодын цэргийн ахлагч бүрэлдэхүүнтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож байсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байна.

Цагдаагийн байгууллагыг шинэчлэх ажилд Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний гаргасан санал хүсэлт үнэтэй хувь нэмэр оруулж, алба хаагчдын ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит чиг баримжаа түлхэх хүч болж байлаа. Цагдаагийн байгууллагыг шинэчилж, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоог нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зарим албад, газар, хэлтсийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал нийслэлийн дүүргүүдийг хоёр хэлтэстэй болгох, Нийслэл болон Замын цагдаагийн газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, зарим аймгуудын цагдаагийн хэлтсийг газар болгон өргөтгөх зэрэг ажлыг зохион байгуулжээ.

Мөн хувцасны чиглэлээр мэргэшсэн ажилтан, эрдэмтдийг харуулсан баг ажиллуулж, алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх нөхцлийг хангасан чөлөөтэй, хөнгөн, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн цагдаагийн шинэ дүрэмт хувцасны загварыг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан байна.

Албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэлийн ТТ-3, ТТ-4, ТТ-5, ТТ-6-аар цалинжиж байгаа цагдаа дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний цалингийн зэрэглэлийг ТТ-7 болгож шатлалыг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед болон албаны нэгдсэн сургалтад хамрагдаж алба хаагчид, Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын бэлэн байдлын бүлэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын хоногийн хоолны зардлыг 56-150 хувиар нэмэгдүүлсэн аж.

Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад ажлын цаг харгалзахгүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цол, удаан жил, онцгой албаны цалингийн нэмэгдэл авдаггүй 399 энгийн ажилчин, алба хаагч тус бүрт 30.2 сая төгрөгийн хүнсний хангалт олгох ажлыг зохион байгуулсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ