Машиндаа засвар хийж байгаад дарагдаж амиа алдав

БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат55 настай эрэгтэй Д нь Ssangyong istana автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас баржээ.Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны МСҮТ-ийн урд байрлах баригдаж буй орон сууцны барилга дээрээс иргэн 28 настай эрэгтэй О унаж гэмтсэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ