“The Call” маргааш нээлтээ хийнэ

Сэтгэхүйн аймшиг хэмээх төрөл жанрт хамаарах “The Call”кино маргааш нээлтээ хийнэ. Энэхүү киноны гол дүрүүдэд “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Э.Урангоо, жүжигчин Б.Батзаяа, М.Баянбаатар нар тоглосон байна.
Найруулагч Б.Чингүүний бүрэн хэмжээний дэлгэцийн анхны уран сайхны кино бөгөөд зураглаачаар нь монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгоод буй австралийн кино зураглаачдын холбооны гишүүн Д.Ангараг ажиллажээ.
Аймшгийн киноны хамгийн гол судас нь дуу хөгжим, шум байдаг тус тус киноны хөгжмийг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат болон “Бодлын хулгайч” киноны хөгжмийг бичиж найруулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Одбаяр нар хамтран бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ