Сэтгүүлчид шинэ дуутай болно


Утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа эхэлжээ.
Тодруулбал, Монгол Улсад Үндэсний Сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын зохион байгуулагчид нь салбарынхаа сүлд дуутай болох санааг гаргасан байна. Уг саналаа уран бүтээлчдэд хүргүүлсэнээр ийнхүү шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа аж. Тиймээс
Эрх чөлөө миний хөх тэнгэр
Эх орон миний хөрст дэлхий
Элгэн түмэн миний эрдэнийн шүтээн
Энэ биеэрээ би үнэний дуу хоолой...хэмээн ажиллаж хөдөлмөрлөж яваа эрхэм хүмүүсийн сүлд дуу тун удахгүй эгшиглэх юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ