Хятадууд Монгол залууг бүлэглэн хөнөөжээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны орчимд Монгол залуу хятадуудын гарт амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт хил дамнуулан бусдын нүүрсний машин жолоодон гаргаж өгдөг 27 настай монгол залууг Хятад жолооч нар өөрсдийнх нь машиныг жолоодож өгөөгүй гэх шалтгаанаар бүлэглэн зодож, амийг нь хөнөөсөн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ