Хонгор сумын иргэдийг МАН-ынхан доромжилж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд цианит натри болон мөнгөн усаар хордсон гэх асуудлаар 2007 оны тавдугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэж үүнтэй холбоотой шүүх хурал нь 2008 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Хонгор суманд болсон билээ. Шүүх хурал иргэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн төлөөллийг чөлөөтэй оролцуулж нээлттэй явагдсан юм.
Тус шүүх хуралд хохирогчоор 236 иргэн, иргэний нэхэмжлэгчээр Хонгор болон Дархан-Уул аймгийн Засаг дарга орохоор байсан. Гэтэл төрийн төлөөлөгчид шүүхээ үл хүндэтгэж шүүх хуралдаанд ирээгүй аж. Шүүх шүүгдэгч Ге Зен Гү нарын зургаан хүнд зохих ялыг нь оноож, Хонгор сумын хөрс ус, хүн мал хордсон , төрд их хэмжээний хохирол учирсаныг тогтоожээ.
Харин ийм хэрэг гарах нөхцөл бүрдүүлж, гар бие оролцсон сумын ИТХ-ын дарга асан С.Энхболд, байгаль орчны байцаагч Н.Лхагвасүрэн нарт Эрүүгийн хуулийн 272-д зааснаар прокурор ял сонсгосныг хуулийн заалт хасагдсан шалтгаанаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн аж. Уг хуулийн заалт нь тухайн үедээ хэвлэлийн алдаа байсан гэж тайлбар өгч байсан боловч түүнийг ашиглаж олон хүн гэмт хэргээс мултарч ял завшиж байсныг та бүхэн сайн мэдэх билээ. Өнөөдөр уул хэрэгт холбогдож байсан байгаль орчны байцаагч Н.Лхагвасүрэн нь МАН-аас Хонгор сумын засаг дарга болон өргөмжлөгдөж орон нутгийн нөхөн сонгуулиар аймгийн ИТХ-д дэвшихээр болоод байна.Иймд байгаль орчин хүн амын эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан ийм хүмүүсийг дахин дахин төрийн өндөр албан тушаалд тавьж байдаг МАН-ын удирдлагууд ард иргэдээ доримжлохоо зогсоохыг шаардаж байна.
Энэ байдлыг анхааралдаа авахыг Монгол улсын ерөнхийлөгч, улсын ерөнхий прокурор нарт уламжилж байна.
Гамшгийн Эсгэг Үндэсний Төв
Ерөнхий зохицуулагч Ж Ганбаатар
( Хонгорт бие даасан шинжээчээр ажиллаж байсан)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ