Зүүн дөрвөн замын уулзварыг түр хаалаа

Улаанбаатар хотод зам засварын ажил үргэлжилж байна. Замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Зүүн дөрвөн замын уулзварыг өчигдөр орой буюу 2013 оны 10-р сарын 01-ний 22 цагаас эхлэн 10-р сарын 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хаалаа. Замын 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийхтул уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ