“Намрын ногоон өдрүүд”-ээр 703.4 саяын борлуулалт хийгджээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 8 дахь жилдээ 2013 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд “Эрүүл хүнс -2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Алтан намар-2013” шинэ ногооны үзэсгэлэн худалдааг Дүнжингарав худалдааны төвд, 09 дүгээр сарын 18-22-ний өдрүүдэд “Шилмэл мал -2013” үзэсгэлэн худалдааг Хүй долоо худагт зохион байгуулав.

Нэгдсэн арга хэмжээнд хүнсний чиглэлийн 127, шинэ ургацын ногоогоор 15 аймаг, нийслэлийн 8 дүүргийн нийт 168 ногоочны бүлэг, 6 аж ахуй нэгж, 20 хоршоо, 8 төсөл, мал бүхий 18 аймгийн 33 сум, нийслэлийн 6 дүүргийн 58 иргэн, нийт 387 аж ахуйн нэгж, ТББ, ОУБ, төсөл, хөтөлбөр, хоршоо, ногоочин, малчны бүлэг оролцож 853 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн,төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, жимсний модны суулгац, тасалгааны цэцэг, таван хошуу мал, гэрийн тэжээвэр амьтан нийт 688 мал, амьтанаар оролцож нийт 703,4 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ