Зөвшөөрөлгүй бүсэд гахай тэжээж байна

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 974 тоотод орших айл өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хашаандаа гахай тэжээж эхэлжээ. Энэ нь ойр орчимд амьдардаг айлуудын ая тухыг алдагдуулж байна гэсэн гомдол ирэх болжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд гахай тэжээж байсан тул Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс нүүхийг шаардсан албан тоот удаа дараа явуулсан боловч биелүүлээгүй байна. Тус айл нь нийтдээ 97 гахайтай бөгөөд нүүх сонирхол байхгүй гэдгээ уламжилжээ. Иймд дүүргээс энэ сардаа багтаан 11, 20 дугаар хороо руу нүүх, аль эсвэл яаралтай нядлахыг үүрэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ