“Нарантуул”-д гарсан галын шалтгааны эхний дүгнэлт гарчээ

Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад шалгалтын ажил одоо ч үргэлжилж байгаа аж.
Нийт 60 орчим шинжээч ажиллаж байгаа. Мөн түрээслэгчдийг хохирогчоор тогтоох, шатсан эд зүйлийнх нь үнэ, хэмжээг тогтоох ажиллагаа дуусах шатандаа орсон. Одоогоор эхний дүгнэлтүүд гарч байгаа ч галын шалтгаан тодорхойгүй байна.
Мөн энэ хэрэгт нийт 11 хүнийг шалгаж байгаа бөгөөд үүнээс дөрвийг нь цагдан хорьсон ч одоо батлан даалтад гадуур байцаалт өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ