Зээ хүүгээ Facebook-ээр худалджээ

Энэтхэгийн цагдаа нар нэгэн 47 настай эрэгтэйг баривчлав. Тэрбээр өөрийн дөнгөж төрсөн зээ хүүг нэгэн бизнесмэнд Facebook-ээр дамжуулж худалдсан аж. Пенжаб мужийн Лудхияна суурингийн оршин суугч Фероз Ханыг өчигдөр шүүсэн байна. Шүүх хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол долоо хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй юм. Ханаас гадна түүний хоёр хамсаатныг саатуулжээ. Тэднийг мөн хорих ял хүлээж байгаа аж.
Ханы охин Нүри энэ сарын эхээр амаржсан гэнэ. Төрөх эмнэлгийн сувилагчтай үгсэн хуйвалдаад аав нь зээ хүүгээ хулгайлуулж авчээ. Ингээд зээгээ 45 мянган рупи буюу 830 доллараар худалдсан байна. Одоо хууль сахиулах байгууллагынхан энэ хүмүүс өөр бусад хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. 2011 оны байдлаар Энэтхэг улсад хүүхэд хулгайлж худалддаг 800 гаруй гэмт бүлэглэл байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ