Зүүн замын дөрвөн замын уулзварыг нээлээ


Зүүн дөрвөн замын уулзварыг энэ сарын 01-ний 22 цагаас эхлэн энэ сарын 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хааж, 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд тус уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан. Харин өчигдөр шөнө тус замыг бүрэн хааж, хучилтын ажлыг 24 цагийн турш хийж гүйцэтгэснээр уг уулзварыг төлөвлөсөн хугацаанаас хоёр өдрийн өмнө нээлээ. Одоогоор замын тэмдэглэгээ хийх ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ