Айлын гэр дайрсан цагдааг буцааж ажилд нь аваагүй гэв

Өнгөрсөн сарын 9-нд Налайх дүүрэгт согтуу цагдаа машинаар айлын гэр дайрч, хоёр хүүхдийг нь гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл маргааш нь уг хэргийг үйлдсэн цагдаагийн ахлагч О.Лувсандоржийг ажлаас нь шууд халсан хэмээн тус дүүргийн цагдаагийн газраас мэдэгдсэн билээ.
Гэтэл цагдаагийн ахлагч О.Лувсандорж эргэн ажилдаа орсон байна гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Буцааж ажилд нь авсан зүйл байхгүй. Угаасаа зөрчил гаргасан албан хаагчийг албанаас нь чөлөөлдөг журамтай" гэсэн юм.
Ахлагч О.Лувсандорж нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа байсан юм. Осол гаргасан цагдаа тухайн үед 1.84 хувийн согтолттой байсан тогтоогдсон бөгөөд тухайн өдөр хүний машин барьж явжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ